|
М.Одонхүү: Тус товчоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд захирал.
1981 онд ЗХУ-ын Ленинградын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш прокурорын байгууллагад мөрдөн байцаагч, Улаанбаатар хотын прокурорын орлогч, 1990-1993 онд Монгол улсын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан. М.Одонхvv аж ахуйн болон татварын эрх зүй, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар зөвлөлгөө өгөх, шүүхээс өмнөх шатанд эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зохицуулах, төрийн байгууллагад төлөөлөх чиглэлээр ажилладаг. Орос хэлтэй. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн.
Г.Бахдал: Тус товчоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд гишүүн. 1978 онд ЗХУ-ын Эрхүүгийн УИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Прокурорын байгууллагад мөрдөн байцаагч, аймгийн прокурор, 1990-1993 онд Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Тэрээр иргэний (гэрээний) ба худалдааны болон корпоратив (компанийн) эрх зүйн нарийн түвэгтэй асуудлыг судлан боловсруулах, дүн шинжилгээ хийж, хууль зүйн дүгнэлт гаргах, зөвлөлгөө лавлагаа өгөх, гэрээний болоод хуулийн этгээдийн дотоод зохицуулалтын эрх зүйн баримт бичгийн эх зохиох чиглэлээр мэргэшсэн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн.
Д.Ханд: Ахлах хуульч.
1981 онд ЗХУ-ын Ленинградын УИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. БНМАУ-ын прокурорын газарт болон Хууль зүйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан.
1997 онд Австралийн Чарлз Стертын Их сургуулийг Бизнесийн удирдлагын Магистрын зэрэгтэй төгссөн. Англи, орос хэлтэй.
Иргэний ба компанийн эрх зүй, гадаадын хөрөнгө оруулалт, ашигт малтмалын салбарын асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргах, legal due diligence хийх чиглэлээр мэргэшсэн.
Англи, орос хэлнээс болон англи, орос хэлний хууль зүйн орчуулагчийн албан ёсны лицензтэй.
Д.Уянга: Өмгөөлөгч. 2003 онд Румын Улсын Бухарестийн Улсын Их сургуулийг хууль зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани болон бусад хуулийн этгээд, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар болон төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах, өмчлөлийн эрхийг нь улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлаар мэргэшсэн. Румын хэлтэй. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн.
Ш.Маралгуа: Хуульч.
2006 онд МУИС-ийг хууль зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн.
Мэргэшил: худалдааны ба гэрээний эрх зүй.
Туршлага: гэрээний эх зохиох, хууль зүйн дүгнэлт гаргах, Legal due diligence хийх чиглэлээр ажилладаг. Герман хэлтэй.
З.Одонгуа: Хуульч. 2003 онд МУИС-ийг хууль зvйн бакалаврын зэрэгтэй төгссөн. Иргэний ба иргэний байцаан шийтгэх эрх зүйгээр мэргэшсэн. Эрх зүйн баримт бичгийн эх зохиох, хууль зүйн дүгнэлт гаргах, нотлох баримтад анализ хийж шүүхэд гаргах нэхэмжлэл бэлтгэх, Legal due diligence хийх чиглэлээр ажилладаг. Орос хэлтэй.
|