|
Өмч хувьчлал, гадаадын хөрөнгө оруулалт
-
Хувьчлагдах гэж буй төрийн
өмчийн үйлдвэрийн эрх зүйн байдалд хууль зүйн дүн шинжилгээ
хийх;
-
Төрийн өмчийг хувьчлах тухай
тендерийн нөхцөл болон гэрээ хэлцлийн төслийг хянан шинжилж
санал боловсруулах;
-
Өмч хувьчлалыг явуулах эрх
бvхий төрийн байгууллагад төлөөлөх;
-
Гадаадын хөрөнгө оруулагчдад
Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн бодит орчин, дотоодын
хөрөнгө оруулагчтай харилцахад анхаарах зүйлийн талаар
мэдээлэл, зөвлөгөө өгөх;
-
Гадаадын хөрөнгө оруулалттай
компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүдийг боловсруулах,
улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бусад бичиг баримтыг
бэлтгэн өгөх ба улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах,
тамга тэмдэг захиалан хийлгэж өгөх;
-
Байр түрээслэх болон үйл
ажиллагаагаа эхлэхэд нь шаардагдах гэрээ хэлцлүүдийг бэлтгэж
өгөх ба харилцагчтай холбож өгөх;
-
Гадаадын хөрөнгө оруулагчдад
татварын асуудлаар зөвлөгөө өгөх;
-
Гадаадын хөрөнгө оруулагчийн
эрх, хууль ёсны ашиг сонирхолыг аливаа зөрчлөөс хамгаалах,
түүнийг шүүхэд төлөөлөх.
|