Эрх зүйн магадлан шинжилгээг дараахь тохиолдолд хийнэ:
-
Компанийн хувьцааг худалдан авах;
-
Өөрчлөн байгуулах: нийлэх, нэгдэх г.м.
-
Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, түрээслэх, барьцаалах (барилга байгууламж, газар г.м.);
-
Эд хөрөнгийн цогцолбор (үйлдвэр)-ыг худалдан авах, түрээслэх, барьцаалах;
-
Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авах (гол төлөв ашигт малтмалын лиценз);
-
Тодорхой объектод хөрөнгө оруулалт хийх;
-
Монголын талтай хамтарсан компани үүсгэн байгуулах;
-
Дампуурлын ажиллагааны үед;
-
Өрийн бичиг гаргах, зээл авах г.м.
Эрх зүйн магадлан шинжилгээ хийх явцад компанийн үүсгэн байгуулах бичиг баримтууд, гэрээ хэлэлцээрүүд, шүүх арбитрт хянагдаж байгаа маргааны баримтууд, хөдөлмөрийн гэрээ, контрактууд, дотоод журам, дүрэм, зааврууд, төрийн байгууллагатай харилцах бичиг баримтууд, тусгай зөвшөөрлүүд, өмчлөх эрхийн нотолгоо бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээнүүд зэрэг баримт бичгүүдийг судлан шинжилж, тэдгээр нь хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, одоо хүчин төгөлдөр эсэх, аливаа маргаанд болон гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд холбогдолтой эсэхийг шалган магадлана.