1994 онд Монгол Улсын Ашигт малтмалын тухай анхны хууль гарсан цагаас эхлэн бид энэ салбарт эрх зүйн үйлчилгээ үзүүлж ирсэн учраас хангалттай туршлага хуримтлуулсан юм.
Ашигт малтмалын салбарт дараахь чиглэлээр эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг:
-
Ашигт малтмалын лицензийг шилжүүлэн авах, лиценз эзэмшигч компанийн хувьцааг буюу уурхайг худалдан авах, тэдгээрийг барьцаалах, компанийг өөрчлөн байгуулах (нийлэх, нэгдэх, тусгаарлах г.м.) болон хамтарсан хөрөнгө оруулалттай компанийг шинээр үүсгэн байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, тэдгээрийг улсын бүтргэлд бүртгүүлэх, эдгээртэй адилтгах бусад тохиолдлуудад бид хөрөнгө оруулагчийн хүсэлтээр компани болон лиценз-д нь due diligence хийж, үр дүнг Үйлчлүүлэгчид танилцуулдаг.
-
Түүнчлэн хувьцаа худалдан авах, лиценз шилжүүлэх болон хамтарсан хөрөнгө оруулалтын талаар байгуулах гэрээ хэлэлцээрийн төслийг боловсруулж өгөх, эсвэл аль нэг талын санал болгосон гэрээний төсөл Монгол Улсын хуульд нийцэж буй эсэх талаар экспертиз хийх, уул уурхайн салбарт хэрэглэгддэг хуулиудын талаар лавлагаа, тайлбар, хууль зүйн дүгнэлт гаргах нь манай үйлчилгээний түгээмэл бөгөөд үндсэн хэлбэрийн нэг мөн.
-
Үйлчлүүлэгч ба харилцагчийн хооронд эрх зүйн маргаан үүссэн тохиолдолд Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар хууль зүйн зөвлөгөө өгч, маргаан таслан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
-
Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн болон бусад байгууллагад төлөөлөн хамгаалах, Үйлчлүүлэгчээс харилцагч аливаа этгээдтэй (эрх зүйн маргаантай буюу ээдрээ түвэгтэй асуудлаар) хийх хэлэлцээрт хуулийн зөвлөгчөөр оролцоно.
-
Энэ салбарт үйл ажиллагаа явуулахад нь Үйлчлүүлэгчид шаардагдах бусад бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ.