Гадаадын хөрөнгө оруулалтын талаар хууль зүйн дараахь үйлчилгээ үзүүлнэ:
-
Гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн бодит орчин, дотоодын хөрөнгө оруулагчтай харилцахад анхаарах зүйлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
-
Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүдийг боловсруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бусад бичиг баримтыг бэлтгэн өгөх ба улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах, тамга тэмдэг захиалан хийлгэж өгөх;
-
Байр түрээслэх болон үйл ажиллагаагаа эхлэхэд нь шаардагдах гэрээ хэлцлүүдийг бэлтгэж өгөх ба харилцагчтай холбож өгөх;
-
Гадаадын хөрөнгө оруулагчдад татварын асуудлаар зөвлөгөө өгөх;
-
Гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг аливаа зөрчлөөс хамгаалах.