Компанийн эрх зүйн дараахь асуудлаар үйлчилгээ үзүүлнэ:
-
Үүсгэн байгуулах баримт бичгүүдийг боловсруулж өгөх;
-
Компани, нөхөрлөл, холдинг, консорциум, гадаадын хөрөнгө оруулалттай компани, гадаадын компанийн салбар, төлөөлөгчийн газар болон төрийн бус байгууллага үүсгэн байгуулах, бүртгүүлэх;
-
Компани, холдингийн дотоод зохион байгуулалтын бvтцийн төсөл зохиож, эрх зүйн дотоод зохицуулалтын актуудыг боловсруулах;
-
Компанийг худалдах, хуваах, тусгаарлах, нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх, татан буулгах;
-
Компанийн удирдах байгууллагын хурлыг зохион байгуулах, шийдвэр гаргах, хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, маргааныг зохицуулан шийдвэрлэх;
-
Бизнесийн бvх төрлийн гэрээ хэлэлцээрийн эх зохиох, тэдгээрийн төслийг хянаж дүгнэлт өгөх, зуучлах, худалдааны хэлэлцээнд зөвлөгчөөр оролцох;
-
Компанийн хувьцаа гаргах, хувьцаа болон бусад үнэт цаас өмчлөх, эргэлтэд оруулах, хууль бус халдлагаас хамгаалах, хяналтын багцыг худалдан авах, удирдлагыг төвлөрүүлэх буюу сааруулах, бусад үнэт гаргах, хөрвүүлэх;
-
Эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчлэх баримт бичгүүдийг баталгаажуулах, өмчлөх эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт хөдөлгөөн хийлгэх;
-
Шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх, дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх.