Өмнөх жилүүдэд бид шүүхээр хэрэг, маргаан шийдвэрлүүлэх гэж ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг байсан боловч ажлын эцсийн үр дүн нь гартал хэтэрхий урт хугацаа шаардагдаж байсан тул шүүхийн бус аргаар буюу шүүхийн өмнөх шатанд маргааныг зохицуулан шийдвэрлэх арга зам хайх хэрэгтэй болсон юм.
Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчийн хүсэлтээр бид өөрийн буюу үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс маргалдагч талтай хэлэлцээ хийж, аль аль талын эрх, ашиг сонирхолыг харгалзан, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан тохиолдолд үүсэх хууль зүйн болоод бодит үр дагавар, хүндрэл, алдагдлын талаар тайлбарлан ойлгуулж, асуудлыг хуулийн хүрээнд хууль ёсны арга замаар хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд илүү анхаарч байна.
Бодит үнэн байдлыг хуулийн тодорхой заалттай зөв харьцуулан шударгаар тайлбарлаж өгөхөд хүлээн авахаас татгалздаг мугуйд этгээд ховор тохиолддогийг манай практик харуулсан. Энэ аргыг сонгосноор маргалдагч аль аль тал нь үнэт цаг хугацаа, үргүй зардлыг хэмнэхээс гадна хий дэмий бухимдан цухалдаж, сэтгэл санааны дарамтанд орохоос зайлсхийх боломж олгодогт гол ач холбогдол нь оршино.